- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦНЫ ҮНИЙН СУДАЛГАА ЯВУУЛЖ, ИНДЕКС ТООЦОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОРОН СУУЦНЫ ҮНИЙН СУДАЛГАА ЯВУУЛЖ, ИНДЕКС ТООЦОХ ТУХАЙ
2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 251
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Орон сууцны үнийн индексийг тооцох бэлтгэл ажлыг ханган, аргачлал, төлөвлөгөө боловсруулж 2008 оны 1 дүгээр сараас эхлэн орон сууцны үнийн судалгаа явуулж байх арга хэмжээ авахыг Үндэсний статистикийн газар (П.БЯМБАЦЭРЭН)-т зөвлөсүгэй.
2. Орон сууцны үнийн индекс тооцохтой холбогдон 2007 онд шаардагдах 11.8 (арван нэгэн сая найман зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.
3. Орон сууцны үнийн индекс тооцохтой холбогдон гарах зардлыг 2008 оноос эхлэн Үндэсний статистикийн газрын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
