- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 268
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эзэмшилд байгаа 7 байрны 50 айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь зохих журмын дагуу хувьчлахыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
