A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЛОН УЛСЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ

2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 347

Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.1, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 28/27 дугаар шийдвэрийг үндэслэн Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ирак дахь дайны дараахь гамшгийг арилгах, сэргээн босгох, энхийг сахиулах олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний есдүгээр ээлжийн цэргийн багийг 2008 оны 1 дүгээр сараас эхлэн 6 сарын хугацаатайгаар үүрэг гүйцэтгүүлсүгэй.

2. Олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Зэвсэгт хүчний есдүгээр ээлжийн цэргийн багт шаардагдах бие бүрэлдэхүүний гадаад томилолт, амь даатгал, материал хэрэгсэл худалдан авах зардалд шаардагдах 482.4 (дөрвөн зуун наян хоёр сая дөрвөн зуун мянга) сая төгрөгийг Ирак Улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэргийн багийн сургалтад зарцуулсан зардлын нөхөн төлбөрөөс гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.БАТХУЯГ