- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРЛОГЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 1 дүгээр сарын 30-ныөдөр
Дугаар 32
Улаанбаатар хот
ОРЛОГЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Чөлөөт бүсийн тухай хуулийн 12.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн газрын төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээг нийт дүнгийн 5 хувиар тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Х.НАРАНХҮҮ
Текст томруулах
A
A
A
