A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 35

Улаанбаатар хот

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн эзэмшилд байгаа Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны нутаг дэвсгэрт байрлах 24 айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь зохих журмын дагуу хувьчлахыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэгэрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД