- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧДИЙН УРЬДЧИЛСАН ЗӨВЛӨМЖИЙН ДАГУУ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧДИЙН УРЬДЧИЛСАН ЗӨВЛӨМЖИЙН ДАГУУ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 98
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн Хонгор суманд гарч байгаа арьсны өвчнийг эмчлэх, Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын иргэдийн эрүүл мэндийн байдалд нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийх, химийн хорт болон аюултай бодисын хор хөнөөлийн талаар олон нийтэд зориулан сургалт, сурталчилгаа зохион байгуулахад шаардагдах 131.4 (нэг зуун гучин нэгэн сая дөрвөн зуун мянга) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
2. "Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл"-ийг 3 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны ажлын албатай болгож, шаардагдах зардлыг өөрийн төсвийн багцад багтаан санхүүжүүлэхийг Байгаль орчны сайд Г.Шийлэгдамбад даалгасугай.
3. Хонгор суманд ажлын байр нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэн дүнг энэ оны 4 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Дархан-Уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа нарт даалгасугай.
4. Хот, суурин газрын үйлдвэрлэлийн бүс, хог хаягдлын цэг, цэвэрлэх байгууламжийг хүн амын суурьшлын бүсээс тусгаарлах, хот суурин газрын төлөвлөлтийг оновчтой болгох талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
