A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 102

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ

Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтай зөвшилцсөний дагуу 37 хүний бүрэлдэхүүнтэй Зэвсэгт хүчний цэргийн багийг Бангладеш Улсад зохион байгуулагдах "Энхийн элч-2" энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургалт, дадлагад оролцуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.БАТХУЯГ