A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 179

Улаанбаатар хот

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 4 дүгээр зүйлийн 1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Санхүүгийн зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах газар, "МИАТ" ХК, Эрчим хүчний судалгаа хөгжлийн төв, "Диспетчерийн үндэсний төв" ХХК, "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ" ХК, "Улаанбаатарын дулааны сүлжээ" ХК, "Дулааны IV цахилгаан станц" ХК, "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ХК, "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ХК, Улсын гаалийн ерөнхий газар, Төв аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба, "Биокомбинат" Төрийн өмчит үйлдвэрийн газрын эзэмшлийн хавсралтад дурдсан 189 орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь зохих хууль тогтоомжийн дагуу хувьчлахыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД