A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 197

Улаанбаатар хот

ОЮУТНЫ СПОРТЫН II ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5, 16.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Оюутны спортын II их наадмыг 2009 онд хамтран зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Эрүүл мэндийн сайд Б.БАТСЭРЭЭДЭНЭ