A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 7 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 274

Улаанбаатар хот

ОНЦ БАЙДАЛ ТОГТООСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Онц байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Онц байдал тогтоох тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 194 дүгээр зарлигийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд шаардагдах 1,060,038,700 (нэг тэрбум жаран сая гучин найман мянга долоон зуун) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

2. Нийтийн эмх замбараагүй байдлын улмаас бий болсон онцгой нөхцөл, үр дагаврыг арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох, цаашид урьдчилан сэргийлэх болон бусад арга хэмжээнд шаардагдах 10.0 (арван) тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлүүлэх саналыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН

Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.МӨНХ-ОРГИЛ