- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 8 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 327
Улаанбаатар хот
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар 36 айлын орон сууцны 3 дугаар орцны 33 тоот (28 м2, хоёр өрөө) орон сууцыг зохих журмын дагуу хувьчлахыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Барилга, хот байгуулалтын сайд Ц.ЦОЛМОН
Текст томруулах
A
A
A
