A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 6 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 162

Улаанбаатар хот

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Сангийн яамны ажилчдын 12 айлын орон сууц болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 7 дугаар байрны 11 тоот орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчид нь зохих журмын дагуу хувьчлахыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР