- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 202
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотод байгуулахыг зүйтэй гэж үзсүгэй.
2. Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах, олон улсын хэмжээнд сурталчилж, НҮБ-ын холбогдох байгууллага, агентлаг, олон улсын болон бүс нутгийн санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудаас санхүүгийн дэмжлэг авах чиглэлээр ажиллахыг Гадаад харилцааны сайд С.Батболдод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Гадаад харилцааны сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
