- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 7 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 230
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн 6 дахь удаагийн хурлыг 2009 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.
2. Олон улсын хурлыг зохион байгуулахад шаардагдах 10.0 (арван) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх