A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 269

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн/

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, "Хотгойдын Чингүнжав сан"-гийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монголын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч, Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг 2010 онд тэмдэглэсүгэй.

2. Монголын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч, Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороог хавсралт ёсоор баталсугай.

3. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний зардалд зориулан 200.0 (хоёр зуун) сая төгрөгийг Засгийн газрыг нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй. /Энэ хэсэгт 2010 оны 41-р тогтоолоор орсон өөрчлөлтийг тусгав/

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР