A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 292

Улаанбаатар хот

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цагдаагийн ерөнхий газрын эзэмшилд байгаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 36 айлын хоёр орон сууцыг оршин суугчдад нь зохих журмын дагуу хувьчлахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 295, 296 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ