A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 45

Улаанбаатар хот

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Авто тээврийн газрын балансад бүртгэлтэй 20 айлын/

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын балансад бүртгэлтэй, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 20 айлын орон сууцыг үнэ төлбөргүйгээр сууц эзэмшигчдэд нь хувьчлах ажлыг зохион байгуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Зам,тээвэр,барилга,хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА