- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ /ОАНА-гийн Гүйцэтгэх хорооны ээлжит 33 дугаар хуралдаан/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 3 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 49
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ /ОАНА-гийн Гүйцэтгэх хорооны ээлжит 33 дугаар хуралдаан/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ази, Номхон далайн улс орнуудын мэдээллийн агентлагуудын олон улсын байгууллага-ОАНА-гийн Гүйцэтгэх хорооны ээлжит 33 дугаар хуралдаан, Редакци, техникийн бүлгийн 27 дугаар хуралдааныг 2011 онд Улаанбаатар хотод зохион байгуулсугай.
2. Олон улсын хурлыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
