- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 67
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Номхон далайн бүсийн стандартын конгрессын 33 дугаар хурлыг 2010 оны 5 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт даалгасугай.
2. Олон улсын хурлыг зохион байгуулахад шаардагдах 50.0 (тавин) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
