- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ БАРИХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОРОН СУУЦ БАРИХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2003 оны 6 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 143
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Эдийн засагт байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах замаар орлого багатай болон дундаж орлоготой хүн амын хэсэг, төрийн албан хаагч, залуу гэр бүлийн орон сууцны хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар Хадгаламж банкнаас гаргасан санаачилгыг дэмжин хэрэгжүүлэх нөхцөл бий болгох зорилгоор Засгийн газраас 6.0 (зургаан) тэрбум төгрөгийн банкны бүтцийн өөрчлөлтийн өрийн бичгийг мөнгөжүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
2. Орон сууцны хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх зорилгоор үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан орон сууцны зээлийн бүтэц, тогтолцоог зах зээлийн харилцааны зарчимд нийцүүлэн бий болгож дор дурдсан үндсэн үүрэгтэйгээр зохион байгуулахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгасугай:
а/зээлдүүлэгчээс үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлийг худалдан авах;
б/худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлийг багцлаж, үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлээр баталгаажсан үнэт цаас (бонд) болгон хувиргаж, хөрөнгө оруулагчдад худалдах;
в/худалдан авах зээлийг сонгон авах шалгуур, журмыг тогтоож мөрдүүлэх;
г/худалдан авах зээлийн төлбөр, хураамжийн үйлчилгээний болон зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хураан авах, борлуулах журмыг тогтоох.
З. Урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг төрийн албан хаагч, залуу гэр бүлд олгох талаар холбогдох дүрэм, журмыг боловсруулж мөрдүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх