A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 131

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн)

Холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэгийн 30 жилийн ойг 2011 оны 3 дугаар сард тэмдэглэсүгэй.

2. Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэгийн 30 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Ойд бэлтгэх, тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, зохион байгуулалт сайтай тэмдэглэн өнгөрүүлж дүнг Засгийн газарт танилцуулахыг Батлан хамгаалахын сайд Л.Болдод даалгав.

4. Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах 55.8 (тавин таван сая найман зуун мянган) сая төгрөгийг Батлан хамгаалахын сайдын 2011 оны төсвийн багцад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Л.Болд, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР