A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 139

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ази, Номхон далайн бүсийн шуудан холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлыг 2011 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтсугай.

2. Хурлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг хянаж Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

3. Ази, Номхон далайн бүсийн шуудан холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын бэлтгэлийг сайтар хангаж зохион байгуулахыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР