- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн балансад бүртгэлтэй 30 айлын сууц/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 159
Улаанбаатар хот
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн балансад бүртгэлтэй 30 айлын сууц/
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн балансад бүртгэлтэй, нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах төвлөрсөн дулаан болон цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй 30 айлын зургаан орон сууцыг сууц эзэмшигчдэд нь үнэ төлбөргүйгээр хувьчлах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА
Текст томруулах
A
A
A
