A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 190

Улаанбаатар хот

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг Монгол Улсад хэрэгжүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор холбогдох зардлыг 2011 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

2. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орон нутгийн төсөвт төлж байгаа татвар, төлбөр, хураамж, торгууль зэрэг орлого болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагад хандивлаж байгаа мөнгөн болон мөнгөн бус хөрөнгийн тайланг холбогдох маягтын дагуу жил бүр гаргаж, нийтэд мэдээлж, журмын дагуу тайлагнаж байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ