- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр
Дугаар 219
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Азийн урлагийн 25 дахь удаагийн Олон Улсын үзэсгэлэн"-г Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2010 оны 9 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсугай.
2. Үзэсгэлэнг зохион байгуулах зардалд 16.950.000 (арван зургаан сая есөн зуун тавин мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
3. Олон улсын үзэсгэлэнг төлөвлөгөө гарган, зохион байгуулалтын өндөр түвшинд хийх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A