- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 204
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ ТУХАЙ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2011 оны 3 дугаар сард зохион байгуулагдах "Ай Ти Би Берлин-2011" аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Монгол Улс соёлын түнш орноор оролцох нь зүйтэй гэж үзсүгэй.
2. Үзэсгэлэнд оролцоход шаардагдах 427.848.820 (дөрвөн зуун хорин долоон сая найман зуун дөчин найман мянга найман зуун хорин) төгрөгийн 52.538.500 (тавин хоёр сая таван зуун гучин найман мянга таван зуун) төгрөгийг 2010 оны 10 дугаар сарын 1-ний дотор Засгийн газрын нөөц сангаас гаргаж, үлдэх 375.310.320 (гурван зуун далан таван сая гурван зуун арван мянга гурван зуун хорин) төгрөгийг 2011 оны улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт даалгасугай.
3. "Ай Ти Би Берлин-2011" аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Монгол Улс соёлын түнш орноор оролцох бэлтгэл ажлыг хангаж, дүнг Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ
Текст томруулах
A
A
A
