A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

Дугаар 220

Улаанбаатар хот

ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТАЛЖ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.3, 26.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Орон сууц хөгжүүлэх сангийн ажлын албаны орон тооны хязгаарыг 5 байхаар тогтоосугай./Энэ зүйлийг ЗГ-ын 2012-11-3-ны 117-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. "Хөтөлбөр, журам батлах тухай" Засгийн газрын 2002 оны 58 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Орон сууц хөгжүүлэх сангаас зээл олгох журам"-ын 1 дэх заалтын "иргэд, аж ахуйн нэгж болон нутгийн захиргааны байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодод" гэснийг "иргэн, хуулийн этгээдэд" гэж өөрчилсүгэй.

3. "Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлан мэдээ гаргах журам", "Орон сууц хөгжүүлэх сангаас зээл олгох журам"-ын дагуу тус сангийн хөрөнгийг үр ашигтай ашиглан иргэн, хуулийн этгээдэд зээл олгох ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Зам,тээвэр,барилга,хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА