- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 90
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ази, Европын орнуудын цагаачлалын албадын удирдлагын ээлжит Х хурлыг 2011 оны III улиралд Улаанбаатар хотод зохион байгуулсугай.
2. Олон улсын хурал зохион байгуулахад шаардагдах 45.580.000 (дөчин таван сая таван зуун наян мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
3. Ази, Европын орнуудын цагаачлалын албадын удирдлагын ээлжит Х хурлын бэлтгэлийг сайтар ханган зохион байгуулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
