A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 87

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдах "ЭКСПО 2012. ЁСҮ" олон улсын үзэсгэлэнд Монгол Улс оролцох нь зүйтэй гэж үзсүгэй.

2. "ЭКСПО 2012. ЁСҮ" олон улсын үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулах Ерөнхий зохицуулагчаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болорыг томилсугай.

3. "ЭКСПО 2012. ЁСҮ" олон улсын үзэсгэлэнд Монгол Улс оролцох бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулж, үзэсгэлэнд оролцох удирдамж, төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх, зардлын тооцоог гарган батлуулж, уг үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлын явцын талаар Засгийн газарт танилцуулж байхыг Ерөнхий зохицуулагч (Б.Болор)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР