A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 172

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ(Академич Б.Ширэндэвийн 100 жил)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойг 2012 онд тэмдэглэсүгэй.

2. Ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

3. Ойн арга хэмжээнд шаардагдах 186 200 000 (нэг зуун наян зургаан сая хоёр зуун мянган) төгрөгийг 2012 оны улсын төсөвт тусгахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

3. Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Зохион байгуулах комисс (Ё.Отгонбаяр)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ