A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 215

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Донровын Намдагийн 100 жил)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Төрийн хошой шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Донровын Намдагийн мэндэлсний 100 жилийн ойг 2011 онд тэмдэглэсүгэй.

2. Ойн арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах 31.5 (гучин нэгэн сая таван зуун мянган) сая төгрөгийг Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

4. Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Зохион байгуулах комисст даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ