- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 246
Улаанбаатар хот
ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.3, 16.2, "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Шинэ яармаг" орон сууцны цогцолбор хорооллыг барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын Экспорт-импорт банкинд 300 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг өөрийн нэрийн өмнөөс 12 жилийн хугацаатай гаргахыг Монгол Улсын Хөгжлийн банк (Ч.Хашчулуун)-нд зөвшөөрсүгэй.
2. Зээлийн баталгааны эрсдэлийг бууруулах үүднээс төслийн ерөнхий гүйцэтгэгчээс гүйцэтгэлийн баталгаа гаргуулан, зээлийн эргэн төлөлт, санхүүгийн хариуцлагын талаар гэрээ байгуулан байнгын хяналт тавьж, нийт мөнгөний урсгалыг Хөгжлийн банкаар дамжуулах арга хэмжээ авч ажиллахыг Хөгжлийн банк (Ч.Хашчулуун)-нд үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
