- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЦЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 325
Улаанбаатар хот
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Төр, засгийн үйлчилгээний автобааз, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Эрчим хүчний зохицуулах газар, "Дулааны III цахилгаан станц" ТӨХК, "Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн эзэмшлийн хавсралтад заасан 51 орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хувьчлах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх