- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙН МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 362
Улаанбаатар хот
ОЙН МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТУХАЙ
Ойн тухай хуулийн 11.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөө"-г сайшаасугай.
2. "Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөө"-г хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулан, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.
3. "Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх ажилд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусган хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ
Текст томруулах
A
A
A
