A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны З дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 83

Улаанбаатар хот

ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ЗЭЭЛИЙНГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.3, 13.1, 16.2, Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн албан хаагчдын орон сууцны хороолол барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын Экспорт, импортын банктай 200.0 (хоёр зуун) сая хүртэлх ам.долларын зээлийн гэрээ байгуулахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батжаргал)-д зөвшөөрсүгэй.

2. Зээлийн хөрөнгөөр төрийн албан хаагчдын орон сууцны хороолол, хотхон барих ажлыг зохион байгуулж, гэрээний хэрэгжилт, барилга угсралтын ажлын явцыг улирал тутамд Засгийн газарт танилцуулж байхыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батжаргал)-д тус тус даалгасугай.

3. Зээлийн нийт дүнгийн 15 хувьтай тэнцэх хөрөнгийн санхүүжилтийг хороолол барих хугацаанд жил бүр улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороо ( М.Энхболд)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД