A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 142

Улаанбаатар хот

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ (ШШГЕГ-ын)

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эзэмшилд байгаа, нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 118 айлын 60-I, 60-II байрны орон сууцыг эзэмшиж байгаа оршин суугчдад нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хувьчлах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ