A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ

1999 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 149

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүн амд ойртуулах зорилгоор Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд "Өрхийн эмнэлэг"-ийг бие даалган тухайн жилд эрүүл мэндийн салбарт батлагдсан төсөвтөө багтаан 1999 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн дэс дараатайгаар байгуулан ажиллуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонинд тус тус даалгасугай...

2.Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд 1999-2002 онд байгуулах өрхийн эмнэлгийн тоог 1 дүгээр хавсралтын, "Өрхийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм"-ийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай..

З.Өрхийн эмнэлгийн санхүүжилтэд мөрдөгдөх "Нэг иргэнээр тооцсон зардлын төлбөр"-ийн хэмжээг жил бүр тогтоон өрхийн эмнэлгийг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж байхыг Сангийн сайд Я.Очирсүх, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонин нарт тус тус даалгасугай.

(энэ тогтооолыг 2011-12-21-ний 364-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)