- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ӨМНИЙН ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-12-28-ны 212-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ӨМНИЙН ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-12-28-ны 212-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 124
Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз Монголия инк ХХК, Айвенхоу Майнз лимитед, Рио Тинто интернэшнл холдингс лимитед компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээний 4.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Өмнийн говийн бүс, орон нутгийн хөгжлийн стратеги, төлөвлөгөө болон төсвийг боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахад Засгийн газарт туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
2. Өмнийн говийн бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, хүн амын төвлөрөл, суурьшлыг урьдчилан тооцож хот байгуулалт, дэд бүтцийн нэгдсэн бодлогоор хангах, хөрөнгө оруулагчийн зүгээс "Оюутолгой" төслийн тогтвортой үр ашгийг хангах ажлыг зохион байгуулахад Засгийн газарт үр дүнтэй дэмжлэг үзүүлж ажиллахыг Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлд үүрэг болгосугай.
3. Зөвлөлийн ажиллах журмыг баталж, мөрдүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
