A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ПАТЕНТЫН ГАЗРЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1993 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 180

"Монгол Улсын Патентын тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Патентын газрын дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Монгол Улсын улсын Патентын тухай хууль гарч мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан "Шинэ бүтээл, оновчтой саналын ажлын зохион байгуулалтыг сайжруулах арга хэмжээний тухай" Сайд нарын Зөвлөлийн 1970 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 415 дугаар тогтоол,"Бүтээгдэхүүний загварын дүрэм, бүтээгдэхүүний загвар зохиогчийг шагнах журмын тухай заавар батлах тухай" Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 180 дугаар тогтоол, "Шинэ бүтээл, оновчтой санал зохиогч, нэвтрүүлэгчдийн шагналын тухай" Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН