- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ
2006 оны 3 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 26
Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2005 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан 1984 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо байгуулсан "БНМАУ-ын Цагаандавааны гянт болдын орд газрыг эзэмшихэд хамтран ажиллах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг цуцлах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын протокол"-ыг баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Гадаад хэргийн сайд Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
