A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

РАДИО,ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛГИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 59

Радио-телевизийн нэвтрүүлгийн чанарыг сайжруулах, мэдээллийн багтаамжийг нэмэгдүүлэх, чөлөөт өрсөлдөөн бий болгох, сургалт,зах зээлийн сурталчилгааны үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Радио-телевизийн үндэсний нэвтрүүлгийн цагаас долоо хоногт 4-өөс доошгүй цагийг радио, телевизийн хувийн компаниудад гаргаж өгөхийг Монголын радио, телевиз (н.АЛТАЙ)-д даалгасугай.

2.Радио, телевизийн хувийн компаниудаас нэвтрүүлэг хийхдээ ашигласан сувгийн зардлыг 1993 оныг дуустал хугацаанд Монгол радио, телевизэд хуваарилсан төсвийн хөрөнгөөс тооцож санхүүжүүлэхийг Монголын радио, телевиз (н.АЛТАЙ), Сангийн яам (н.ДАВААСАМБУУ)-д зөвшөөрсүгэй.

3.Радио, телевизийн хувийн компаниудыг телевизийн нэвтрүүлэг, мэдээлэл, сурталчилгааны ажилд чөлөөтэй өрсөлдөж оролцох боломжоор хангахад чиглэгдсэн тодорхой төсөл боловсруулж олон улсын холбогдох байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөс санхүүжүүлж хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний хөгжлийн газар (н.УЛААН), Худалдаа, үйлдвэрийн яам (н.ЦОГТ)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ