- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- САНГИЙН ЯАМНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
САНГИЙН ЯАМНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2004 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 242
(Энэ тогтоолыг 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн З дахь заалт, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сангийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:
1/Эдийн засгийн нэгдсэн бодлогын газар;
2/Салбарын бодлого, хөрөнгө оруулалтын газар;
3/Төсвийн бодлого, зохицуулалтын газар (зарлагын хэлтэс, орлогын хэлтэс, төсвийн нэгтгэлийн хэлтэс,Монгол Улсыг хөгжүүлэх сангийн ажлын албатай); /Энэ заалтыг 2008-1-23-ны өдрийн 26 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/
4/Төрийн захиргааны удирдлагын газар ( мэдээллийн технологийн хэлтэс, хяналт- шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй) /Энэ заалтаас засгийн газрын 2006 оны 164 дүгээр тогтоолоор үг хассан/;
5/Төрийн сангийн газар (санхүүжилт, тайлан, бүртгэлийн хэлтэс, өрийн удирдлагын хэлтэс, төлбөр тооцооны хэлтэстэй);
6/Зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын газар;
7/Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газар;
8/Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн хэлтэс;
9/ Хууль, эрх зүйн газар /Энэ заалтыг Засгийн газрын 2006 оны 164 дүгээр тогтоолоор нэмсэн/.
2. Сангийн яамны орон тооны хязгаарыг 121, зардлын төсвийн хязгаарыг 772328.9 (долоон зуун далан хоёр сая гурван зуун хорин найман мянга есөн зуун) мянган төгрөг, цалингийн сангийн хязгаарыг 178844.3 (нэг зуун далан найман сая найман зуун дөчин дөрвөн мянга гурван зуун) мянган төгрөгөөр тогтоосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
