- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СҮЛЖМЭЛ ЭДЛЭЛ, ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОГТВОРТОЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
СҮЛЖМЭЛ ЭДЛЭЛ, ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОГТВОРТОЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2005 оны 3 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 32
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Сүлжмэл эдлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын ажил олгогчдоос төлсөн нийгмийн даатгалын төлбөрийн 50 хүртэл хувийг 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2006 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан ажил олгогчдод улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас нөхөн олгож байхыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Үйлдвэр, худалдааны сайд С.БАТБОЛД
Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
