A

A

A

Бүлэг: 1979

/ЗГ-ын 2010 оны 44-р тогтоолоор хүчингүй/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СТАНДАРТ МӨРДҮҮЛЭХ ТУХАЙ

1996 оны 11 сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 275

Төрийн байгууллагуудын компьютерийн мэдээллийн харилцааны нэгдмэл орчин төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Компьютерийн кирилл үсгийн кодын MNS 4329-96, 4330-96, 4331-96, 4332-96 стандартыг 1997 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн төрийн байгууллагуудын албан хэрэгт мөрдүүлсүгэй.

2.Мэдээллийн технологийн олон улсын стандартыг үндэсний стандартаар баталгаажуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Сангийн сайд П.Цагаанд даалгасугай

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН