A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • СТАТИСТИКИЙН АЖЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ  /Засгий газрын 1998 оны 27-р тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СТАТИСТИКИЙН АЖЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Засгий газрын 1998 оны 27-р тогтоолоор хүчингүй болсон/

1994 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 1

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. /Засгийн газрын 1998 оны 27 дугаар тогтоолоор 1, 2 дахь хэсэг хүчингүй болсонд тооцсон/

3.Статистикийн төвлөрсөн мэдээлэл, яам, газрын дотоод мэдээллийн санд байх мэдээллийн үзүүлэлтийг Улсын статистикийн газартай хамтран 1994 оны 1 дүгээр улиралд багтаан гаргахыг яам, газруудад даалгасугай.

4.Хүн амын амьжиргааны түвшингийн өөрчлөлт, өрхийн мөнгөн орлого, зарлага зэрэг нийгмийн асуудлын гол гол үзүүлэлтээр өрхийн аж ахуйн судалгааг 1994 оноос эхлэн нийслэл, аймаг, хотод нийт өрхийн 0,3-аас доошгүй хувийг хамруулан явуулж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт, өрхийн аж ахуйн судалгааг нэгтгэн дүгнэж сар, улирлаар Засгийн газарт мэдээлж байхыг Улсын статистикийн газарт тус тус даалгасугай.

5.Өрхийн аж ахуйн судалгаанд хамрагдах өрхүүдэд урамшил болгон сар бүр 250 төгрөг олгож байхын хамт уг судалгааг гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэдээлэл хүлээн авч шалган дамжуулах үүрэг бүхий орон тооны бус мэдээлэгчийг 25 өрхөд нэг байхаар, тэдэнд сард 1500 төгрөгийн урамшил олгож байхаар бодож, судалгааны зардлыг тооцон Улсын статистикийн газарт жил бүр олгож байхыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай.

6.Өмчийн бүх төрөлд хамаарах үйлдвэр, аж ахуйн байгууллагын бүртгэл, тооллого явуулж, тэдгээрт регистрийн дугаар олгох ажлыг 1994 оны 4 дүгээр сарын 1-ний дотор хийхийг Улсын статистикийн газрын дарга, Сангийн сайд нарт даалгасугай.

7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Статистикийн ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, "Өрхийн аж ахуйн судалгаа явуулах тухай" 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 345 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.