A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СУРГУУЛИЙГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-11-23-ны өдрийн 156-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1999 оны 6 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 85

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Иргэний ардчилсан нийгмийн шаардлагатай нийцүүлэн цэргийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, салбарын боловсон хүчин бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Цэргийн их сургуулийг Батлан хамгаалахын их сургууль болгон өөрчлөн зохион байгуулж, түүний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, сургалт, эрдэм шинжилгээний ажлын агуулгыг шинэчлэх арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж, Гэгээрлийн сайд А.Баттөр нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ