- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2002 оны 4 дүгээр сарын З-ны өдөр
Дугаар 59
Улаанбаатар хот
СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Сэтгэцийн эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2003 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн П улиралд Засгийн газарт мэдээлж байхыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА
Текст томруулах
A
A
A
