- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ,ТУС ЯАМНЫ БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2005 оны 170 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ,ТУС ЯАМНЫ БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2005 оны 170 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2001 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 75
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Санхүү, эдийн засгийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.
2. Санхүү, эдийн засгийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:
а/эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар;
б/төсвийн бодлого, зохицуулалтын газар:
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус яамны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 171 дүгээр тогтоол, "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2000 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "б" заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
