A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СУМЫН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 157

(Энэ тогтоолыг 2011-04-27-ны 134-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Сумын хөгжлийн сангийн зээлийн олголт, ашиглалт, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Сумын хөгжлийн сан байгуулах, хөрөнгийг зарцуулах, ашиглалтад хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Сумын хөгжлийн сангийн зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийг хянан шалгаруулах, зээл олгох, хяналт тавих, буцаан төлүүлэх үйл ажиллагааг аймгуудын Засаг даргын Тамгын газарт хариуцуулсугай.

3. Сумын хөгжлийн санд олгох хөрөнгийг 2001 оноос эхлэн орон нутгийн татааст нэмж тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд, аймгийн төсвөөс сумын хөгжлийн санд хуваарилсан зээлийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн буцаан төлөлтийн мэдээг улирал, жилийн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгайлан гаргаж байхыг аймаг, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Сум /аймгийн төвийн сумаас бусад/-ын хөгжлийн сан байгуулах, зарцуулах журам батлах тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.