- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СУУДЛЫН АВТОМАШИН ХЭРЭГЛЭХ ЭРХИЙН ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 349-р тогтоолоор хүчингүй/

/ЗГ-ын 2007 оны 349-р тогтоолоор хүчингүй/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
СУУДЛЫН АВТОМАШИН ХЭРЭГЛЭХ ЭРХИЙН ТУХАЙ
1996 оны 10 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 266
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Төрийн захиргааны байгууллагуудын суудлын автомашиныг зориулалтаар нь албан тушаалын, албан ажлын, дуудлагын гэж ангилан тогтоож "Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-ыг хавсралтын ёсоор баталж энэ оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй.
2.Албан тушаалын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хотын дотор хуанлийн хоногт /баярын болон долоо хоног бүрийн амралтын өдрийн оролцуулан/ дунджаар 70 км, албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хотын дотор ажлын хоногт дунджаар 50, дуудлагын автомашиныг ажлын хоногт дунджаар 80 км-ээс тус тус хэтрүүлэхгүй хэрэглэж байхаар тогтоосугай.
3. Төр, засгийн төв байгууллагын аппарат, яам, Засгийн газрын байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын хэлтэс /газар/-т суудлын автомашины сул зогсолтын хөлс тооцохгүй байх, дуудлагаар хэрэглэх суудлын автомашины ашиглалтыг сайжруулах зорилгоор хүлээлгэх цагийг 30 минутаас хэтрүүлэхгүйгээр үйлчилж байсугай.
4. Энэхүү тогтоолын 2 дугаар зүйлд заасан суудлын автомашины гүйлтийн лимитийн хэмжээг хатуу мөрдөх бөгөөд хэтрүүлсэн шатахууны үнийг улирал тутам хэрэглэгчээр бүрэн төлүүлж байхыг Сангийн сайд П.Цагаан, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар /Д.Баяндалай/-т даалгасугай.
5. Өөрийн харьяа байгууллагуудад албан ажлын хэрэгцээнд зориулан дуудлагын автомашин хэрэглүүлэх тоо хэмжээ, журам тогтоож мөрдүүлэх, зардал хэмнэх чиглэлээр автомашины ашиглалтыг сайжруулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгасугай.
6. Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар /Д.Баяндалай/-д ДААЛГАХ нь:
7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Суудлын автомашин хэрэглэх эрхийн тухай" Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 136 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 1994 оны 13 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
